Нүүр хуудас Нийгэм БУЛГАН: Орхон голд машин цөмөрчээ!

БУЛГАН: Орхон голд машин цөмөрчээ!

134
0
orhon-gol
Орхон голд машин цөмөрчээ!

Өчигдөр буюу /2019-01-06/-ний өдөр Булган аймгийн Орхон суманд Орхон голоор “Террана” загварын суудлын авто машин дөрвөн зорчигчтой зорчиж яваад голын эргээс 200 метрт мөс цөмөрч суусан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах алба хаагчид 55 км замыг туулан хоёр цаг гаруй ажиллаж авто машиныг татаж гаргажээ.

Он гарсаар улсын хэмжээнд аврах ажиллагааны гурван тохиолдол бүртгэгдэж, зургаан хүний амийг аварчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here