Нүүр хуудас Нийгэм БУЛГАН: Хоригдлуудыг нийгмийн харилцаанд бэлдэж байна

БУЛГАН: Хоригдлуудыг нийгмийн харилцаанд бэлдэж байна

109
0
horigdol
Хоригдлуудыг нийгмийн харилцаанд бэлдэж байна

Булган аймгийн Прокурорын газар болон 439 дүгээр хаалттай хорих ангиас хамтран санаачилж, Монгол Улсад Прокурорын байгуулага үүсч хөгжсөний түүхт 90 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтаж “Гэрэлт ирээдүйн зам” хөтөлбөрийг 2019 оны 2 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.

Хөтөлбөрийг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, 439 дүгээр хаалттай хорих ангийн даргын хамтарсан 2019.01.31-ний өдрийн А/03, А/16 дугаар тушаалын I хавсралтаар, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг II хавсралтаар баталсан байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлуудыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцох чадвартай бие хүн болоход дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах, хөгжүүлэх, хууль дээдлэх төлөвшлийг бий болгох, хорих ангид явагдаж буй нийгэмшүүлэх ажлыг чанаржуулах, шинэ шатанд гаргахад оршино.

Дээрх ажлын хүрээнд суллагдах хугацаа дөхсөн хоригдлыг нийгэмд бие даан амьдрах, нийгмийн харилцаанд саадгүйгээр оролцоход бэлтгэх зориулалт бүхий байр, өрөөтэй болгох, нийгэмд өргөн хэрэглэгдэж буй дэвшилтэт техник, хэрэгсэлтэй танилцах боломжийг бүрдүүлэх, хоригдлуудад тусгайлан зориулсан зураг, текст бүхий “өврийн ном”-ыг хэвлүүлэн гаргах, хоригдлуудын дунд “Бүсийн шилдэг даалин, бүс урлах” тэмцээнийг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн дээрх хөтөлбөр дотор “Мэдрэхүй” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах ба хүний 5 мэдрэхүй болох “харах”, “сонсох”, “үнэрлэх”, “амтлах”, “хүрэх” мэдрэхүйд тулгуурлаж сургалт, хүмүүжлийн тодорхой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here