Нүүр хуудас Нийгэм Бурханч лам Г.Пүрэвбатыг “Төрийн шагнал”-д нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Бурханч лам Г.Пүрэвбатыг “Төрийн шагнал”-д нэр дэвшүүлэхийг дэмжлээ

119
0
bolowsroliin-yam
Бурханч лам Г.Пүрэвбатыг "Төрийн шагнал"-д нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сайдын зөвлөлийн ээлжит хурлаа /2018-10-31/-ний өдөр хуралдууллаа.

Хурлаар Монгол Улсын иргэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Батлан хамгаалахын яамны сайд нарын баталсан ажлын хэсгийн боловсруулсанаар Засгийн газарт өргөн барихаар боллоо.

Мөн Монгол Улсын УГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт-найраглал,

“Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг зэрэг бүтээлүүдийг Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж сайдын зөвлөлийн 100 хувийн саналаар Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here