Нүүр хуудас Нийгэм Бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг этгээдүүд саатуулагдлаа!

Бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг этгээдүүд саатуулагдлаа!

134
0
biye-unelelt
Бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг этгээдүүд саатуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдөр илрүүлэн баривчилжээ.

Бүлэг этгээдүүд өөрсдийн эрхшээлдээ нийт таван эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан аж. Тэдний эрхшээлд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн дунд гурван насанд хүрээгүй хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байжээ.

Бусдын биеийг хууль бусаар, хүчээр үнэлүүлдэг байсан гэх бүлэг этгээдүүдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Энэ оны есдүгээр сараас хойш Эрүүгийн цагдаагийн алба хаагчид бусдын биеийн хүчээр үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлддэг байсан нийт таван бүлэглэлийг илрүүлэн шалгаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here