Нүүр хуудас Нийгэм “Буянпэл” ХХК-ийн барьсан“Цоглог” хотхоны шат нурж хүний амь эрсэдлээ.

“Буянпэл” ХХК-ийн барьсан“Цоглог” хотхоны шат нурж хүний амь эрсэдлээ.

1212
0

Орон сууцны доторхи цутгамал шат нурж хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна.  Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Цоглог” хотхоны өргөтгөл дотор, шатанд хүн дарагдсан байна гэсэн дуудлага энэ сарын 26-ны өдрийн 14:04 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, иргэн 25 настай, эрэгтэй Б дээр цутгамал шат нурж , чамархайныхаа зүүн хэсгээр дарагдаж нас барсан байжээ. Онцгой байдлынхан цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Тус орон сууцны Баянгол дүүргийн 10-р хороолол “Материал импекс”-ийн хашаанд “Голден парк” хорооллын баруун талд баригдсан, нийт 16 давхар, 2014 оны 1-р улиралд ашиглалтад орсон. Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, цутгамал каркасан, хөнгөн блокон ханатай, Солонгосын “Тиссен” фирмийн цахилгаан шаттай, ISO-9001 стандартын вакум цонх, паркетан шал, хамгаалалтын төмөр хаалга, харуул хамгаалалттай. Нэг давхартаа үйлчилгээний төв байрлахаар зохион байгуулж доороо нэгдсэн дулаан гараж, хүүхдийн тоглоомын талбайтай хэмээн яригддаг. Гэвч ашиглалтад ороод гурван жил болж буй энэ орон сууцны цутгамал шат нурсан нь тус хотхоны оршин суугчид барилгын чанарт эргэлзэхэд хүргэж, айдастай байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.

“Цоглог” хотхоныг 2007 онд байгуулагдсан, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт цаас борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний бүтээн байгуулагч “Буянпэл” ХХК барьж байгуулжээ. Тодруулбал тус компани нь Зайсанд “Цоглог-1” хотхон, Баянгол дүүргийн 4-р хороонд “Цоглог-2” хотхон орон сууцуудыг ашиглалтад оруулсан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here