Нүүр хуудас Нийгэм Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэлзүйг анхаарна

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэлзүйг анхаарна

213
0
huchirhiilel
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэлзүйг анхаарна

“Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод нийгмийн ажил, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Сүүлийн 3 жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэж, тэдгээр хүүхдүүд болон тэдний гэр бүлд үзүүлж буй сэтгэлзүйн болон нийгмийн ажлын үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байна.

Иймд Нийслэлийн халамж, асрамжийн төвийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудын хүсэлтийн дагуу бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон тэдний гэр бүлд нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зүйг нэмэгдүүлэх сургалтыг 2018 оны 10 сарын 16-ны өдөр Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

Уг сургалтыг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд тус байгууллагын бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн практик сэтгэлзүйчид сургалтыг удирдан явуулсан.

Сургалтад Нийслэлийн халамж асрамжийн төв, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Төрийн бус байгууллагуудын 45 мэргэжилтэн, сэтгэлзүйчид хамрагдаж, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн сэтгэлзүй, ажиллах арга, даван туулагчдад ээлтэй үйлчилгээний чиглэлээр тодорхой кейс дээр тулгуурлан ажиллах арга зүй эзэмшиж, мэргэжлийн ёс зүйн чиглэлээр мэдээлэл авлаа гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here