Нүүр хуудас Нийгэм Б.Гангаамаа: Цас нь хавцал руу нурсан бол маш эрсдэлтэй

Б.Гангаамаа: Цас нь хавцал руу нурсан бол маш эрсдэлтэй

804
0

Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын мастер Б.Гангаамаа Отгонтэнгэр ууланд сураггүй болсон авригчдын талаарх Улсын онцгой комиссын хуралдаанд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цаг хугацааны хувьд тохиромжгүй, цасан нуранги үүсэх магадлал өндөр улирал. Нэгэнт осол болсноос хойш бид буруутгах аргагүй. Эрсдлийн байдлыг үзэхэд хоёр хоног болж байна. 10 дугаар сарын сүүл учир хүйтэн байгаа. Хэрэв бэртэж гэмтсэн тохиолдолд майхан сав, хоол хүнсгүй хүндрэл үүссэн байгаа гэж бодож байна. Оргилд гарсан хугацаа 16:30 цаг гэдэг бол их орой гэсэн үг. Цас нурна гэдгийг тэр болгон таамаглах аргагүй байдаг ч өдийд нурах боломжтой үе. Ганцхан зүйл дээр харамсаж байна. Яах гэж тийм олуулаа нэг олсонд орж, эрсдэлтэй үед явав даа. Хэрэв амьд үлдсэн бол олж туслах л хэрэгтэй байна. Цас нь хавцал руу нурж унасан бол маш эрсдэлтэй. Хэрэв бууж байгаа тал руу нурсан бол цасан доор ч гэсэн амьд мэнд байх магадлал бий.

Отгонтэнгэр уул руу тэд өвөр талаас нь явсан байна лээ. Уулчдын хувьд хамгийн түрүүнд Завхан аймгаас 5 уулчин тусламж үзүүлэхээр явсан. Дараа нь Ховд, Улаанбаатар, Эрдэнэтээс уулчид онцгой байдлын албаныхантайгаа нийлээд явсан” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here