Нүүр хуудас Нийгэм Б.Жаргалсайхан: МОНГОЛ УЛС ГУЙЛГАЧИН

Б.Жаргалсайхан: МОНГОЛ УЛС ГУЙЛГАЧИН

232
0
Б.Жаргалсайхан: МОНГОЛ УЛС ГУЙЛГАЧИН
Б.Жаргалсайхан: МОНГОЛ УЛС ГУЙЛГАЧИН
Б.Жаргалсайхан: МОНГОЛ УЛС ГУЙЛГАЧИН БОЛСОН…
500 сая ам.долларын зээл гэдэг дэлхийн том гүрнүүдийн (Монгол улс эдийн засгийн хувьд том гүрэн байх бололцоо бий) хувьд цайны мөнгө л дөө.
Дэлхий биднийг ийм хэмжээнд л үнэлж байна. Солонгосчуудад падлий ч байхгүй Улаанбаатарын утааг бууруулна гэж мөнгө гуйж явахын оронд Солонгосчуудад 30 сая тонн нүүрс Тяньжинээр дамжуулан аваач гэж ярьж болох байв.
Өнгөрөгч хавар Сайншандын Даланжаргалангаар дамжуулан Тяньжин боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр болсон. Солонгос улс Хятад, Австралиас 100 сая тонн нүүрс авдаг.
Хятадууд дотоодоо өндөр өртөгөөр нүүрс олборлож байхын Орос, Австрали, Энэтхэг, Монголоос аваад Япон, Солонгос зэрэг улс руу “ченжилдэг” болсон. Дээрээс нь мах, сүү, ноос, ноолуур, улаан буудай ав, төмрийн хүдэр зарна шүү,бартер хийе гэж томорч болно доо. Бүр шар нунтаг авах уу гэж айлгаж болох байлаа.
Гэтэл манай хэд залуусаа танай загасны үйлдвэрт ажилуулья гээд л. Хүн ам цөөхөн гэх хэрнээ хүмүүсээ ажилд оруулья гэлээ гээд гайхах биз. Энэ янзаараа байвал урих, цай уулгах баян улс орон ч олдохоо байна шүү. Тэрбум хүнээ яаж тэжээх вэ гэж тэвдэж яваа Энэтхэгчүүдээс хүртэл зээл гуйдаг боллоо. Тэрбум ам.доллараа өгсөнгүй, унжлаа ч гэх шиг. Дэлхий дээр ганцаараа биш учраас биднийг үнэлэхээ байлаа даа.
Дэлхийн зах зээл гэдэг далай тэнгис л гэсэн үг. Тэндээс акул, халим, жараахай, замаг ч дэгээдэж болно. Монгол Улс маань тэр далай тэнгис рүү дэгээ шидэх ухаанаа олохгүй байна. Дэгээндээ нүүрс, төмрийн хүдэр, улаан буудай өлгөөд шиднэ гэдгээ мэдэхгүй, багадаа уншсан “Алтан загас”-ны үлгэрт итгээд харайлгах “хоноц”-ууд л олширчээ. Монголчууд гуйна гэдэг гутамшиг хэмээн ярьдаг ард түмэн байж билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here