Нүүр хуудас Нийгэм Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа боллоо

Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа боллоо

129
0
gazriin_duudlaga_hudaldaa
Нийт 4.37 га газрыг нийт 573 сая төгрөгөөр худалдлаа

Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа өнөөдөр Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд боллоо.

Дуудлага худалдаанд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай зэрэг 5 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй, орон сууц, амины орон сууц, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар 27 байршлын 87.8 га газрыг дуудлагаар худалдахаар зарлагдсанаас гурван байршлын 4.37 га газрыг худалдлаа.

Дуудлага худалдаагаар:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины орон сууцны хотхон барих зориулалттай 2.23 га газрыг иргэн н.Мөнхбат 258,064,901 сая төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалттай 1.14 га газрыг иргэн н.Болорцэцэг 147,573,728 сая төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу үйлчилгээний зориулалттай 1 га газрыг иргэн н.Болорцэцэг 168,228,702 сая төгрөгөөр тус тус худалдаж авлаа.

Харин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн гэр хорооллын урд талд орон сууцны зориулалттай 4 га газрыг худалдаж авах санал ирсэн боловч оролцогчид дуудлага худалдааны анхны үнийг өсгөөгүй учраас цуцлагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here