Нүүр хуудас Нийгэм Галт зэвсгээр үйлдсэн гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт гарлаа

Галт зэвсгээр үйлдсэн гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт гарлаа

251
0
galt-zewseg
Галт зэвсгээр үйлдсэн гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт гарлаа

“Галт зэвсгийн тооллого явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор цагдаагийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн тооллогыг улсын хэмжээнд энэ сарын 12-ноос эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.

“Зэвсэг-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг болон адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжилж буй буй галт зэвсгийг олж тогтоох, бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримтгүй хэрэгслийг илрүүлэн бүртгэж, гэрчилгээжүүлж байгаа аж.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистикаар галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг энэ оны эхний есөн сарын байдлаар 25 бүртгэгджээ.

Тодруулбал, Архангай аймагт гурав, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Төв, Хэнтий, Хөвсгөл аймагт хоёр, Баянхонгор, Булган, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Ховд аймагт тус бүр нэг хэрэг бүртгэгджээ. Мөн Улаанбаатар хотод энэ төрлийн дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн гэнэ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 буюу 35.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Өнгөрсөн оны галт зэвсгийн тооллогоор 46327 галт зэвсгээс 36028 буюу 78.1 хувь нь тоологджээ. Үүнээс орон нутагт 32913 зэвсэг бүртгэлтэйгээс 26433, нийслэлийн хэмжээнд 13414 зэвсэг бүртгэлтэйгээс 9595 нь арга хэмжээний хүрээнд тоологджээ. Галт зэвсгийн бүртгэлийн нэгдсэн санд галт зэвсэг болон адилтгах хэрэгсэл 43393 бүртгэлтэйгээс, адилтгах хэрэгсэл 311, агнуурын 45127, үзмэр цуглуулгын 197, спорт-сургалтын 1716, харуул хамгаалалтын 353 галт зэвсэг бүртгэгджээ.

Үүнээс гадна хууль бусаар галт зэвсэг, сум хэрэгсэл авдаг, хадгалдаг, борлуулдаг, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 89 ченж, сэжигтэн этгээдийг бүртгэл, хяналтанд авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here