Нүүр хуудас Нийгэм Гамшгийн голомтод ажилласан алба хаагчдад томилолтын зардал олгоно

Гамшгийн голомтод ажилласан алба хаагчдад томилолтын зардал олгоно

279
0
ueriin-gamshig-golomt
Гамшгийн голомтод ажилласан алба хаагчдад томилолтын зардал олгоно
~Гамшгийн голомтод ажилласан алба хаагчдад томилолтын зардал олгоно~

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах 448 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Мөн оны эхний хагаст Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Орхон, Өмнөговь аймагт гарсан мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үеэр ажилласан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолтын мөнгө болох 470 сая төгрөгийг нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here