Нүүр хуудас Нийгэм Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах…

Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах…

263
0
Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах
Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41 дүгээр захирамжийн дагуу болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сургах, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2018 онд зохион байгуулах  дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

Дээрх захирамжаар баталсан хуваарийн дагуу Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба буюу нийслэлийн Тээврийн газрын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалт өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын байранд зохион байгуулж байна. Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах албаны үзлэгт нийтийн тээврийн 19 байгууллагын 124 ажилтан, албан хаагч болон холбогдох техник, хэрэгслийг хамруулав.

“Нийтийн тээврийн нийт 21 байгууллагын төлөөлөл гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт ирсэн байна. Энэ үзлэгээр болзошгүй гамшиг нүүрэлсэн үед хэрхэн ажиллах, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр манай салбарын бэлэн байдлыг шалгаж байна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга А.Дашням “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гамшгаас хамгаалах үзлэг, сургалт явагдах ёстой.

Өнөөдөр нийслэлийн Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба буюу нийслэлийн Тээврийн газрын бэлэн байдлын үзлэг явуулж байна. Энэ нь гамшгийн үед ямархуу бэлтгэлтэй байгааг үзэж, дүгнэлт өгнө. Цаашдаа болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх, бэлэн байдлыг хангуулах чиг үүрэгтэй” хэмээв.

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах албаны удирдах ажилтнууд болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдын хүн нэг бүрийн бэлтгэл, хууль эрх зүйн мэдлэгээр сорил авч, байгууллага тус бүрийн онцгой байдлын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө тус бүрийг шалгаж, холбогдох зөвлөмж өглөө гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here