Нүүр хуудас Нийгэм “Ган үзэг-2018”: Шилдэг мэдээллийн сайт ikon.mn боллоо

“Ган үзэг-2018”: Шилдэг мэдээллийн сайт ikon.mn боллоо

232
0
ikon
"Ган үзэг-2018": Шилдэг мэдээллийн сайт ikon.mn боллоо

Сэтгүүлчдийн ур чадварыг үнэлсэн “Ган үзэг-2018” оны тэргүүн наадмын шилдгүүд тодров.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадмыг өнөөдөр “Crocus Event Hall”-д зохион байгууллаа.

Оны тэргүүн наадамд Шилдэг байгууллага 26, Шилдэг бүтээл 38, Орон нутаг 33, Шилдэг редактор 22, Шилдэг сэтгүүлч 37 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Ингээд тус наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг сэтгүүлч

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч: Newspress.mn сайтын сэтгүүлч Б.Цэдэвсүрэн

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: Соронз сэтгүүлийн сэтгүүлч Ч.Саранчимэг

Сонины шилдэг сэтгүүлч: Өдрийн сонины сэтгүүлч Д.Энхболд

Радиогийн шилдэг сэтгүүлч: Гэр бүлийн радиогийн сэтгүүлч Н.Амарсайхан

Телевизийн шилдэг сэтгүүлч: TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Э.Харцага

Шилдэг судлаач: TV9 телевизийн захирал Т.Баасансүрэн

Шилдэг редактор

Мэдээллийн сайтын шилдэг редактор: Gogo.mn сайтын редактор О.Ариунбилэг

Сэтгүүлийн шилдэг редактор: “Mongolian mining journal” сэтгүүлийн редактор Г.Идэрхангай

Сонины шилдэг редактор: Үндэсний шуудан сонины редактор Г.Отгонжаргал

Радиогийн шилдэг редактор: МҮОНР-ийн редактор Д.Даваадулам

Телевизийн шилдэг редактор: SBN телевизийн редактор Д.Мягмартогтох

Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын шилдэг менежер: Барилга.мн сэтгүүлийн менежер Г.Батсүх

Орон нутгийн шилдгүүд

Орон нутгийн шилдэг сонин: Баян-Өлгий аймгийн Монгол заман сонин

Орон нутгийн шилдэг радио: Говь-Алтай аймгийн Алтай радио

Орон нутгийн шилдэг сайт: Орхон аймгийн Erdenetinfo.mn сайт

Орон нутгийн шилдэг телевиз: Дорноговь аймгийн DSB телевиз

Орон нутгийн шилдэг сэтгүүлч: Өмнөговь аймгийн Алтанговь телевизийн сэтгүүлч Сумъяа

Шилдэг бүтээл

Мэдээлийн сайтын шилдэг бүтээл: News.mn сайт Г.Баттүшиг

Сэтгүүлийн шилдэг бүтээл: Толь сонин Д.Дамдинжав

Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР Өглөө хөтөлбөр

Сонины шилдэг бүтээл: Өнөөдөр сонин Х.Уянга

Телевизийн шилдэг бүтээл: Ийгл телевиз Б.Батцэцэг

Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

Шилдэг телевиз: МҮОНТ

Шилдэг мэдээллийн сайт: Ikon.mn сайт

Шилдэг сэтгүүл: Үндэсний тойм сэтгүүл

Шилдэг радио: Р3 100.9

Шилдэг сонин: Өдрийн сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here