Нүүр хуудас Нийгэм Гачуурт орчимд голоос эрэгтэй хүний цогцос олджээ!

Гачуурт орчимд голоос эрэгтэй хүний цогцос олджээ!

261
0

Гачууртын “Харгиа” амралтын газрын дэргэдээс өчигдөр эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороо “Гачууртын “Харгиа амралтын газрын дэргэд “Туул” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 22-ны 16:34 цагт онцгой байдлын газарт ирсэн байна. Мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид ажиллаж цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Одоогийн байдлаар тухайн эрэгтэйн нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here