Нүүр хуудас Нийгэм Говь-Алтай аймгийн Шарга, Халиун…

Говь-Алтай аймгийн Шарга, Халиун…

178
0
Говь-Алтай аймгийн Шарга, Халиун...
Говь-Алтай аймгийн Шарга, Халиун...
Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн зун газрын гарц муу байсан учраас бэлчээрийн даац хүндэрч аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна.

Тус Аймгийн засаг даргын захирамжаар бүх сумдын мал аж ахуйн багуудын малчин өрхүүдэд хүрч ажиллах ажлын хэсэг, малчдын өвөлжилтийн төлөв байдалтай газар дээр нь танилцаж баг тус бүрт эм тариа, малчиддаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, санал бодлоо хуваалцлаа. Өвөлжилт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Шарга суманд аймгийн нөөцөөс хувиарт өвсөн дээр нэмэлт өвсийг шийдвэрлэлээ.Шарга сум зундаа газрын гарц тааруу байсан учраас өнөөгийн байдлаар бүх багийн нутгаар цасан бүрхүүл тогтсон цасны зузаан уулархаг нутгаараа 10-15см цастай , хүйтний эрч өдөртөө 25-28 градус шөнөдөө 35-38 градусын хүйтэнтэй байгаа нь бүх багт мал сүргийн өвөлжилтийн байдал хүндэрхэд нөлөөлж байгааг сумын удирдлагууд хэлж байна.Малчид муудсан зутарсан малаасаа 3000гаруй малыг нядалжээ.Шарга суманд одоогийн байдлаар 1121 тоо толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна.

Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан зэрэг суманд өвөлжил хүнд байна. Бусад сумдын тухайд эдгээр сумдуудтай харьцуулахад өвөлжилт гайгүй байгаа аж. Уулархаг нутгаараа 90 хүртэл см зузаан цас тогтсон нь тэгж ч их тайвшраад сууж болохгүйг сануулж байгаа. Тиймээс цаг алдалгүй зарим ажлыг хийх шаардлагатай болж буйг дуулгалаа. Халиун сум дөрвөн багтай түүнээс Сүүж,  Олон булаг багийн тухайд өвөлжилт хүндрэлтэй байна. Халиун сумын тухайд мал аж ахуй, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сумын аюулгүйн нөөцөд 17тн өвс нөөцөлсөн малчид гар дээрхи өвс тэжээлээ барж байгаа нөхцөл байдалтай байна.

Халиун суманд 420 малчин өрхийн 247.569 тоо толгой мал өвөлжиж байна.Цаашид өвс тэжээлийн нөөц зайлшгүй хэрэгтэй байгаа. Одоогийн байдлаар малын хорогдол 420 тоо толгойд хүрсэн дүн мэдээтэй байна. Зам даваа хаагдахаас өмнө шаардлагатай газруудад өвс, тэжээлээ байршуулах, малчдаас хүнсний хэрэгцээнд нийлүүлэх мал, махыг нэгдсэн зохион байгуулалттайгаар бэлтгэх.

Ажлын хэсэг сум орон нутгийн удирдлагуудад цаашид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол цагт хүлээн авч, хүчтэй салхи, цасан шуурга болж болзошгүй үед малчид, ард иргэдэд урьдчилан мэдээллийг сайн цацах. Отроор яваа малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй үзүүлэхэд анхаарах. Цас ихтэй газруудаас өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаралтай тусламж хүргэх цаашлаад зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлж шаардлагатай машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг, үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here