Нүүр хуудас Нийгэм Говь-Алтай аймгийн “Гэгээн” нуур Google хайлтын системд бүртгэгджээ

Говь-Алтай аймгийн “Гэгээн” нуур Google хайлтын системд бүртгэгджээ

596
0
gegeen nuur_google
Говь-Алтай аймгийн “Гэгээн” нуур
~Говь-Алтай аймгийн “Гэгээн” нуур Google хайлтын системд бүртгэгджээ~

Говь-Алтай аймгийн Тайшир суманд Гэгээн нуур аж. Улаан Боомын хавцалд 2008 онд “Тайшир гуулин” УЦС-ыг байгуулахын тулд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан Завхан голын усыг хуралдуулсан нь 17,2 гаруй километр урт, 3,7 орчим километр өргөнтэй нуур бий болжээ. Говь-Алтай, Завханчуудад энэ нуураа “Гэгээн нуур” хэмээн нэрлэсэн юм.

Тус нууранд Завхан голд байдаг Монгол хадран, Алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болжээ. Гэгээн нуурыг энэ жил “Google” хайлтын системд албан ёсоор бүртгэгдсэн байна.

Гэгээн нуур нь гадагшаа урсгалтай Монголын гол мөрнүүдийг зөв зохистойгоор усыг нь тогтоон, хиймлээр нуур үүсгэсэн сайхан бүтээн байгуулалт болсон гэж нутгийн ард ам сайтай байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here