Нүүр хуудас Нийгэм Гол болон туслах гудамж замуудыг холбосон АВТО ЗАМ-уудыг шинээр барина

Гол болон туслах гудамж замуудыг холбосон АВТО ЗАМ-уудыг шинээр барина

228
0
Auto zam
Гол болон туслах гудамж замуудыг холбосон АВТО ЗАМ-уудыг шинээр барина
Нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан, авто замын сүлжээний гол болон туслах гудамж замууд болон тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барина.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 13.1 км авто замыг шинээр барьж, 2.2 км авто замыг өргөтгөн шинэчилж, Зүүн 4 замын гүүрэн гарцын барилгын ажлыг эхлүүлнэ. Тухайлбал: Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганцхудаг, Цагаан даваа чиглэлийн 3.0 км авто замыг барьж, туслах гудамж замууд болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барьж шинэчилнэ.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м гүүр болон Сонсголонгийн 289.4 у/м гүүр шинээр барих төсөл” зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here