Нүүр хуудас Нийгэм Гудамжинд хаягдсан нярайн эхийг тогтоохоор ажиллаж байна

Гудамжинд хаягдсан нярайн эхийг тогтоохоор ажиллаж байна

106
0
haygdsan-hyarai-huuhed
Гудамжинд хаягдсан нярайн эхийг тогтоохоор ажиллаж байна

Өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 4-ны өдөр таван сартай нярайг гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Дөлгөөн нуурын автобусны буудлын арын гудамжинд нярай хүүхэд орхисон байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж, нярайг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, хүүхдээ орхисон эцэг, эхийг эрэн сурвалжилж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here