Нүүр хуудас Нийгэм Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто замын ажил үргэлжилж байна

Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто замын ажил үргэлжилж байна

189
0
Dalanjargalan-Borondor-autozam
Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто замын ажил үргэлжилж байна

Улсын төсвийн 49 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай 50 км авто замын ажил энэ сард эхлээд байна.

Тус замын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК шалгарсан бөгөөд зураг төслийн дагуу улаан шугам хүлээн авах, цэгүүдээ тогтоох зэрэг ажлуудаа эхлүүлээд байгаа аж. Энэ оны хувьд Улсын төсөвт ьаван тэрбум төгрөг шийдвэрлэгдсэн тул газар шорооны ажлуудаа эхлүүлж, гурван гүүр, 86 ус зайлуулах хоолойг байгуулах юм.

Харин ирэх онд хатуу хучилттай замаа тавих бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here