Нүүр хуудас Нийгэм Даншиг наадамд хүчит 256 бөх зодоглоно

Даншиг наадамд хүчит 256 бөх зодоглоно

287
0
danshig-naadam
Даншиг наадамд хүчит 256 бөх зодоглоно
~Даншиг наадамд хүчит 256 бөх зодоглоно~

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт зохион байгуулагдана.

Нийслэлийн ЗДТГ, Гандантэгчэнлин хийд хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсаар 3 жил болж байна.

Тус наадмын үеэр “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.

Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

Өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here