Нүүр хуудас Нийгэм Дарханы замын шинэчлэлийн ажил эхэллээ

Дарханы замын шинэчлэлийн ажил эхэллээ

267
0

Улаанбаатар-Дархан-Уул аймгийг холбосон автозамыг энэ жилдээ багтаан шинэчлэн засварлахаар болсон. Тэгвэл эхний ээлжинд Дарханаас Хонгор сумын цайдам хүртэлх 30 км авто замын зураг төсөл боловсруулах ажлыг “MCPCGR” ХХК эхлүүлээд байна.

Уг дээрх 30 км авто замын трассын дагуу байгаа инженерийн шугам сүлжээ, төмөр зам, үерийн байгууламжийн судалгааг хийж тусгахаар судалгаа хийж буй аж. Судалгааг “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “ДДС”ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК, НААҮГ зэрэг дэд бүтцийн байгууллагуудын ерөнхий инженер, холбогдох инженерүүдтэй газар дээр нь зураглалыг хийж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here