Нүүр хуудас Нийгэм Долгион цацруулагч АНТЕН-ыг сургууль, цэцэрлэгийн дээврээс буулгана

Долгион цацруулагч АНТЕН-ыг сургууль, цэцэрлэгийн дээврээс буулгана

268
0
deewriin-anten
Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны оператор компанийн антены асуудлыг цэгцэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан өчигдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал, салбар дундын зохицуулалтыг хангах талаар холбогдох салбарын байгууллагууд буюу нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийсэн. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцлэх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр далимдуулан орлого олж буй PC тоглоомын газруудыг хаах асуудлыг онцлон ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

~Долгион цацруулагч АНТЕН-ыг сургууль, цэцэрлэгийн дээврээс буулгана~

Мөн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд Хүүхдийн эрхийн Конвенц, Зөвлөмж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах, “Хүүхдийн хөгжил, хамгаалалын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2021 онд нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тогтоолууд батлагдсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд

Нийслэлийн зүгээс хүүхэд хамгааллын талд нэлээн ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэл, дүүргүүдэд Хүүхдийн төлөө зөвлөл, дүүрэг бүрт хууль зүйн зөвлөгөө өгөх хороонууд ажиллаж байна. Хүүхдийг хүчирхийлэх, гэмт хэрэгт холбогдуулах, томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж амиа алдах асуудлыг зогсоох хэрэгтэй. Хүүхэд зам тээврийн осолд өртдөг явдлыг үгүй болгох ёстой. Энэ бол бидний хэтэрхий хайхрамжгүй байгаагаас үүдэлтэй. Энэ талд НҮБ-ын Хүүхдийн хорооны хурлаар Монгол улс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Тиймээс хүүхдийн хараа хяналтыг сайжруулах үүднээс бид шийдвэр гарах учиртай

хэмээгээд дараах шийдвэрийг гаргаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Багахангай дүүрэгт байгуулсан хүүхдийн асран хамгаалах төвийн санхүүжилтийг Засгийн газраас гаргуулан үйл ажиллагааг нийслэлийн зүгээс хариуцаж хүүхдүүдийн хараа хяналт, бүртгэлийг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах үүргийг тус дүүргийн Засаг даргад,

Өнгөрсөн онд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх тоо 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ч энэ талд судалгаа, хяналтаа сайжруулах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэх асуудлыг онцгой анхаарч ажиллах, хамгааллын цогц үйлчилгээг эрчимжүүлэх шаардлагатайг холбогдох албаныханд,

Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны оператор компанийн антены асуудлыг цэгцлэх, энэ асуудлаар оператор компаниуд руу албан бичиг явуулж бүх антеныг авах үүргийг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөрд өгч

Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс ирэх долоодугаар сарын 1 гэхэд оператор компанийн антенуудыг авсан байх ёстой

хэмээн онцолж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here