Нүүр хуудас Нийгэм Дорнод аймгийн хэмжээнд нэгдсэн тооллого хийнэ 

Дорнод аймгийн хэмжээнд нэгдсэн тооллого хийнэ 

51
0
toollogo
Дорнод аймгийн хэмжээнд нэгдсэн тооллого хийнэ 

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хүн амын шинэчилсэн бүртгэл хөтөлж, хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулах, өмчийн бүх хэлбэрийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 2018 оны 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулах аймгийн Засаг даргын захирамж гарсан байна.

Тооллого болохтой холбогдуулан сумдын Засаг дарга нарт дараах чиглэлийг өгчээ. Үүнд:

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн алдааг бүрэн засварлан, мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн тооллогыг зохион байгуулах, сум, багийн комиссыг Засгийн газрын 1991 оны 314 дүгээр тогтоолын дагуу тухайн шатны Засаг даргаар ахлуулан томилж, тооллогын бүрэлдэхүүнийг маягт, заавар, унаагаар хангах, тооллого, бүртгэлийн ажлын явцад хяналт шалгалтыг зохих журмыг дагуу хийх Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн онлайн программаар 2018 оны суурин хүн амын тоог 12 дугаар 22-ны өдрөөр эцэслэн тушаах, хүн ам, өрхийн мэдээллийн санд байгаа үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоог шалгаж, баг сумын нэгтгэлээр нэгдсэн дүнг баталгаажуулан тушаах Мал бүхий өрх, аж ахун нэгж, байгууллагыг тооллогод орхигдуулалгүй хамруулах, урьдчилан мэдэгдэх, үүний тулд өмнөх жилийн эцэс, хагас жилийн тооллогын мэдээлэл, өрхийн мэдээллийн сан зэрэг бусад мэдээллийн эх үүсвэртэй уялдуулж бүртгэх Мал тууварлах, нядлах, малын мах зөөвөрлөхийг 12 дугаар сарын 5-ны өдрөөс 17-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоох арга хэмжээ авах, тавиул мал болон цэвэр үүлдрийн, эрлийз, нутгийн шилдэг омгийн мал тооллогод бүрэн хамруулах зэрэг үүрэг өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here