Нүүр хуудас Нийгэм Дуучин A Cool “UNFRIEND” хөдөлгөөнд нэгдлээ

Дуучин A Cool “UNFRIEND” хөдөлгөөнд нэгдлээ

868
0
unfriend_hodolgoon
Цахим халдлагаас сэргийлэх "Unfriend" хөдөлгөөнийг эхлүүллээ
~Дуучин A Cool “Unfriend” хөдөлгөөнд нэгдлээ~

“Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” зэрэг цахим хаягууд хүүхэд залуусыг амиа хорлох, тоглоом болон садар самуунд уруу татах гол уурхай болж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлэв.

Интернет хэрэглээ өсөхийн хэрээр буруу зан үйлд уриалан дуудсан мэдээ, мэдээллээр дамжин цахим гэмт хэргийн тоо өсч, өсвөр насны хүүхдүүд ихээр өртөж байгааг албаныхан онцолж байна.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ, Монголын сурагчдын холбоо, дуучин Б.Анхбаяр хамтран “Unfriend” хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулахаа мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны байдлаар 299, энэ оны эхний хагаст 279 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.

Харин Дуучин Б.Анхбаяр ярихдаа,

Сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд цахим орчинд үйлдэгдэх боллоо. Тиймээс дуучин хүнийхээ хувьд “Unfriend” хөдөлгөөнд нэгдэж байна. Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хаана юу хийж явааг маш анхааралтай ажих хэрэгтэй болжээ. Тиймээс хүн бүр эл хөдөлгөөнд нэгдэж өөрийнхөө хүүхдийн гар утас, цахим хаягыг шалгаж харилцаж буй хүмүүсийг нягтлан танихгүй хүмүүсийг нь найзын жагсаалтаас хасаарай хэмээн уриалья” гэлээ.

duuchin-a-cool
“Unfriend” хөдөлгөөний элч Дуучин Б.Анхбаяр

“Unfriend” хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандсан сэрэмжлүүлэг бүхий ухуулга сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгуулагаар дамжуулан хүргэхээс гадна ЕБС-ийн сургуулиудад сургалт явуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here