Нүүр хуудас Нийгэм Дэвшилтэт технологи бүхий АШУҮИС-ийн 104 ортой эмнэлэг нээгдлээ

Дэвшилтэт технологи бүхий АШУҮИС-ийн 104 ортой эмнэлэг нээгдлээ

253
0
anagaahiin-shinjleh-uhaanii-surguuliin-emneleg-neegdlee-2019
Дэвшилтэт технологи бүхий АШУҮИС-ийн 104 ортой эмнэлэг нээгдлээ

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн барьсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/ -ийн эмнэлгийн барилгын ажил бүрэн дуусч, өнөөдөр эмнэлгийн барилгыг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо.

Тодруулбал, Амгаланд баригдаж буй АШУҮИС-ийн цогцолбор барилгын хажууд уг эмнэлгийг барьж байгуулах ажил бүрэн дуусаад байна.

АШУҮИС эмнэлэг нь 104 ортой, дэвшилтэд өндөр төвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд өнөөгийн байдлаар Монголд эмчлэх боломжгүйд тооцогдож байгаа 26 өвчнийг эмчлэх, оношлох боломжтой болж байгаагаараа том давуу талтай. Тодруулбал, зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх боломжтой аж. Түүнчлэн, MRI, СТ, ангиограф гэсэн шинэ төрлийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй өвтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Тус эмнэлэг иргэдэд үйлчилгээг үзүүлэх дарааллыг гурав хувааж, шат дараалсан байдлаар ашиглалтад оруулахаар болжээ. Эхний шат буюу 2019 оны зун эмнэлгийн амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулж, эмнэлзүйн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхлэх аж. Дараа нь мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасагт өвчтөн авч эхлэх юм байна.

Ирэх намар гэхэд яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг эхлүүлэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here