Нүүр хуудас Нийгэм Дэлбэрэлтийн улмаас хохирсон ангийн захирагч нарт хариуцлага тооцжээ

Дэлбэрэлтийн улмаас хохирсон ангийн захирагч нарт хариуцлага тооцжээ

301
0

Энэ сарын 11-нд Тавантолгой дахь цэргийн сургалтын нэгдсэн төвд гранат дэлбэрсний улмаас, хоёр ахлагч нас барж, наймаг хүн гэмтсэн харамсалтай явдал болсон.

Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын зөвлөл 21-нд хуралдаж, сургуулилалт хийж байсан 350-р ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Хурандаа Д.Өлзийбаярын оронд ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Сүх-Очирыг томилжээ.

Цэргийн сургуулилтын үеэр бэртсэн найман цэргийн хоёрт нь яаралтай хагалгаа хийсэн бөгөөд бусад цэргийн биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гарч, албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here