Нүүр хуудас Нийгэм “Дэлхийн байгаль орчны өдөр”-өөр 700 гаруй мод суулгав

“Дэлхийн байгаль орчны өдөр”-өөр 700 гаруй мод суулгав

34
0
delhiin-baigali-orchnii-odor-02
Дэлхийн байгаль орчны өдрөөр 700 гаруй мод суулгав

Зургаадугаар сарын 05-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиолоо. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас “Дэлхийн байгаль орчны өдөр” болон хүчирхийллийн эсрэг тэмцэгч, энх тайвныг эрхэмлэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дэлхий дээрх тав дахь том шашин болох Сикхийг үндэслэгч Гүрү Нанак Дэв жи Багичигийн мэндэлсний 550 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгах үйл ажиллагааг (2019.06.05) зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, Сити дээд сургууль, Улаанбаатар Элит дунд сургуулийн оюутан, сурагчид зэрэг нийт 130 гаруй хүн оролцов.

Улс орны хөгжил тэрдундаа аз жаргалтай хотыг илэрхийлэх гол зүйлийн нэг нь ногоон байгууламж юм. Үр хойчдоо тав тухтай, эрүүл орчныг үлдээхийн тулд одооноос төрийн бүхий л шатны байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагаа хоёр улсын найрамдалт харилцааны нэг илэрхийлэл болохын сацуу хүүхэд залууст байгаль орчноо хайрлаж хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох боломж олгож байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн үгэндээ онцлов.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га орчим талбайд шилмүүст, бутлаг, навчит зэрэг зургаан зүйлийн 700 гаруй модыг суулгасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here