Нүүр хуудас Нийгэм Дэлхийн иргэний хамгаалалтын өдөрт…

Дэлхийн иргэний хамгаалалтын өдөрт…

212
0
Дэлхийн иргэний хамгаалалтын өдөрт зориулан мэндчилгээ
Дэлхийн иргэний хамгаалалтын өдөрт зориулан мэндчилгээ

Хүндэт нөхөд өө, хамтран ажиллагсад аа, Жил бүрийн гуравдугаар сарын 1 бол Дэлхийн олон улс, иргэний хамгаалалтын байгууллагуудын хувьд чухал өдөр юм.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас анх 1990 онд 3 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон зарласнаас хойш жил бүр тэмдэглэх улс орнуудын тоо өсөн нэмэгдсээр байна. Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн зорилго нь ард иргэдийг гамшгийн үед өөрсдийгөө хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийг иргэний хамгаалалт, гамшгийн удирдлагын талаар мэдээлэлтэй байлгахад оршино. 2018 онд тус өдрийг “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлээд байна.

Өнөөдөр, орчин үеийн амьдралын бэрх нөхцөлд, гамшгаас хамгаалах болон үндэсний аюулгүй байдал нь хоорондоо салшгүй холбоотой талаар бүх улс орнууд ерөнхий зөвшилцөлд хүрсэн бөгөөд байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшигтай тэмцэх нь ард иргэд болон газар нутгаа хамгаалах үндэсний бодлогын тэргүүлэх чиглэл юм. Тус бодлогын чухал хэсэг нь гамшгийн эрсдэл, хүний амь нас хамгаалах болон эд материалын хохирлыг хязгаарлах хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд оршино.

Гамшгийн болон онцгой байдлын удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх шилдэг арга нь улс орон болгон гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулыг бууруулах болон сэргээн босгох орон нутгийн, бүсийн болон үндэсний эрх бүхий байгууллага, агентлагуудын үйл ажиллагааг зохицуулах Үндэсний Гамшгийн удирдлагын тогтолцоог бий болгох юм гэдгийг олон улсын туршлагууд харуулж байна.

Орчин үеийн Үндэсний гамшгийн удирдлагын тогтолцоо нь хууль эрхзүйн болон зохицуулалтын хэм хэмжээг хангах, олон нийтийн бэлэн байдал, аливаа тохиолдлуудыг урьдчилан тааварлах, онцгой байдлын үнэлгээ ба нийгэм, эдийн засгийн үр дагавар, гамшгийн аюулыг бууруулах болон нөхөн сэргээх зэрэг олон сорилтуудыг даван туулах шаардлагатай.

Эдгээр чухал бөгөөд ээдрээтэй даалгавруудыг биелүүлэхэд улс болгон Үндэсний гамшгийн удирдлагын тогтолцооны хүрээнд Засгийн газрын агентлагууд, үндэсний болон орон нутгийн үйлчилгээний үйл ажиллагаануудыг зохицуулах Үндэсний гамшгийн удирдлагын төвийг байгуулах нь зүйтэй юм. Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагын гишүүн олон орнууд хэдийнэ Үндэсний гамшгийн удирдлагын тогтолцоо болон Үндэсний гамшгийн удирдлагын төвтэй болж, тэдгээр нь үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Харин бусад улс орнууд тэдгээрийг байгуулах мөн улсын хэмжээний бүтцийг төлөвлөх шатандаа явж байна.

Өнөөдөр Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллага нь гишүүн орнуудынхаа тусламжтайгаар дэлхийн хэмжээний Гамшгийн удирдлагын төвийн дэлхийн сүлжээг үүсгэн байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна. Тус сүлжээ нь өөрчлөгдөн буй гамшгийн эрсдэл, онцгой байдлын үед цаг алдалгүй хянах, арилгах арга хэмжээ, мэдээлэл солилцоог зохицуулах юм.

Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллага нь орчин үеийн үндэсний иргэний хамгаалалтын бүтцийг зохион байгуулах, тэдний үр ашгийг дээшлүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, мөн гамшгийн үед шаардлагатай арга хэмжээ авахад иргэд олон нийтийг сургадаг гишүүн орнуудынхаа хичээл зүтгэлд бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн. Ирэх онуудад эдгээр чухал салбаруудад амжилт олох гишүүн орнуудынхаа өргөн хэмжээний тусламж дэмжлэгт бид найдаж байна.

Цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр өсөн нэмэгдэж буй хүндрэл болон аюул заналууд нь 21-р зууны турш тогтвортой нийгэм болон эдийн засгийн хөгжилд үргэлжлүүлэн саад учруулах нь маргаангүй юм. Иймд өөрсдийн иргэний хамгаалалтын зохион байгуулалтыг бэхжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч, мэргэжлийн боловсон хүчний чадварыг сайжруулах нь бүх улс орны үүрэг юм.

Үндэсний гамшгийн менежментийн хүчтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь үндэсний аюулгүй байдлын бодлогын салшгүй хэсэг бөгөөд үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшний тогтвортой хөгжилд үнэтэй дэмжлэг болно.

Бид өнөөдөр Дэлхийн Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэж зөвхөн ирээдүйгээ төлөвлөөд зогсохгүй, эр зоригтойгоор, эх орончоор амь биеэ үл хайрлан албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан үлгэр жишээ иргэний хамгаалалтын алба хаагч, гал сөнөөгч болон аврагчдаа санан дурсч байна.

Мөн эх орныхоо ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг иргэний хамгаалалтын бүх алба хаагч, гал сөнөөгч болон аврагчиддаа талархал илэрхийлэхийг хүсч байна. Албаныхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг та бүхэндээ баярлалаа.

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ДОКТОР ВЛАДИМИР КУВШИНОВ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here