Нүүр хуудас Нийгэм Дэлхийн 22 улсын агаарын цэргийн командлагч нарын ЦАХИМ уулзалт боллоо

Дэлхийн 22 улсын агаарын цэргийн командлагч нарын ЦАХИМ уулзалт боллоо

7
0
agaariin-tsergiin-komandlagch
Дэлхийн 22 улсын агаарын цэргийн командлагч нарын ЦАХИМ уулзалт боллоо

Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нийт 22 улсын Агаарын цэргийн командлагч нарын дөрөв дэх удаагийн цахим хурал өчигдөр /2021-03-11 /болж өндөрлөлөө.

Цахим хуралд Монгол Улсын Агаарын цэргийн командлагчийг төлөөлөн Агаарын цэргийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Б.Энхзоргол, АНУ-аас Монгол Улсад суугаа цэргийн атташе дэд хурандаа Филип Х.Лью, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн дэд хурандаа Б.Мөнхбаяр нар оролцлоо.

Цахим хурлаар “Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтын ярианы агуулгыг тодорхойлох”, “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх”, 2021 оны 8-9 дүгээр сард зохион байгуулагдах “Бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагаа” сэдэвт бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтаар зөвлөлдөх ярианы сэдвийг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэж, зөвлөлдөв.

~Дэлхийн 22 улсын агаарын цэргийн командлагч нарын ЦАХИМ уулзалт боллоо~

Хурлын эхэнд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн Агаарын цэргийн командлагч генерал К.Вилсба Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийв. Мөн хуралд оролцогч зарим орны Агаарын цэргийн командлагч нар Агаарын цэргийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын төлөө хамтран ажиллах, чуулга уулзалтаар хэлэлцэх асуудлуудын талаар санал сэтгэгдлээ хуваалцсан үр дүнтэй хурал болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here