Нүүр хуудас Нийгэм Дүнжингаравын урд замд ноцтой осол гарч, нэг хүний амь хохиров!

Дүнжингаравын урд замд ноцтой осол гарч, нэг хүний амь хохиров!

545
0
zamiin-osol
Дүнжингаравын урд замд ноцтой осол гарч, нэг хүний амь хохиров!
~АНХААР: Дүнжингаравын урд замд ноцтой осол гарч, нэг хүний амь хохиров!~

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол-Дүнжингаравын урд замд “Портер” маркийн автомашин, том оврын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алджээ.

“Портер” автомашины жолооч газар дээрээ нас барж, том оврын автомашины жолооч ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж.

Иймд Замын цагдаагийн албанаас жолооч нарт хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж явах, стандартын шаардлага хангахуйц хамгаалалтын малгай, хамгаалалтын бүс,

хүүхдэд зориулалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, ялангуяа буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангах, зөв тооцоолж оролцохыг анхааруулж байна.

ээ бурхан минь.. дүрэмээрээ л хурдаа хэтрүүлэхгүй явна шүү манайхаан …

Gepostet von Miigaa Ohin am Sonntag, 9. September 2018

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here