Нүүр хуудас Нийгэм Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

263
0
eronhiilogch-Battulga
Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2018-09-01/-ний өдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор тус сургууль дээр очлоо.

Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган суралцагч суралцах бөгөөд нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм.

Харин Сэргэлэн сумын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид таван сурагч шинээр элсэн суралцахаар бүртгүүлснээс өнөөдөр дөрөв нь иржээ. Тус сургууль 1935 онд байгуулагдаж, 1980 онд 320 хүүхдийн хүчин чадал бүхий болж, өргөжин тэлсэн байна.

Гэвч, Сэргэлэн сумын сургууль нь Зуун мод сумтай ойр байрладаг учир хамран сургалтын хувь жилээс жилд буурч, энэ сургуульд сурах тойргийн ихэнх хүүхэд аймгийн төвд суралцах болсон байна.

~Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо~

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлиг гаргаж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласантай холбогдуулан

Сэргэлэн сумын дунд сургуулийнхан хичээлийн шинэ жилийн нээлтээ “Эх хэлээ дээдэлье” уриатай хийж, хичээлийн шинэ жилийн анхны хонхыг тус сургуулийн “шинэхэн” элсэгчид дуу гаргаж тус сургуулийн хичээл эхэллээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

Энд цугласан Сэргэлэн сумын нийт иргэд, багш, ажилчид, есдүгээр сарын 1-ний өдөртөө бэлтгэн ирсэн хүүхэд, багачууд та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Энэ өдөр Монголын баярын өдөр юм. Нийт багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баяр хүргэн мэндчилж байна.

Бид энэ удаад зориудаар Улаанбаатар хоттой хамгийн ойр оршдог Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн хамт олон та бүхэн дээр ирж, хичээлийн шинэ жилийн баярыг тань хуваалцаж байна.

Дараа, дараагийн есдүгээр сарын 1-ний өдрүүдэд алслагдсан сумын сургууль, алслагдаж байгаа, эзэнгүй болж байгаа сумдын сургууль дээр очих болно хүүхэд багачууд, багш нарт сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөв.

Монгол Улс 21 аймаг, 330 орчим сумтай. Үүнээс Улаанбаатар хоттой хамгийн ойрхон байдаг Сэргэлэн сумын сургуулийнхны есдүгээр сарын 1-ний баяр дээр нь очьё гээд өчигдөр орой шийдэж, та бүхний анхаарлыг хандуулж байгаа юм.

Бид ганцхан Улаанбаатар хотоо хөгжүүлэх тухай ярих биш, улс орон, ялангуяа алслагдсан 100 гаруй сумдаа хөгжүүлж, ахуйг нь сайжруулж байж Монгол Улс хөгжинө.

Мэдээж, энэ өдөр баярын өдөр хэдий ч Улаанбаатар хотоос 60 орчим км зайтай энэ сумдаа анхаарч, бүтээн байгуулалт хийж, хүн амьдардаг болгомоор байна.

Сургуулийн захирал 300 гаруй хүүхдийн багтаамжтай сургуульд 60 гаруй хүүхэд суралцаж байгаа талаар хэлсэн. Бид яах ёстой вэ? Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж энэ сумын нутагт байгуулагдах Майдар хотын асуудлыг олон жилийн дараа шийдлээ.

Энэ бол бид шинээр сум, суурин, хот байгуулж, тэдгээр газартаа ахуйг сайжруулах ажлын эхлэл болов уу. Төв аймгийн Сэргэлэн сумыг Монгол орон даяараа, мөн шийдвэр гаргагчид харж дүгнээсэй гэж хүсч байна. Энэ тойргоос гурван ч УИХ гишүүн сонгогдсон байдаг шүү” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here