Нүүр хуудас Нийгэм Ерөнхийлөгч цайны цагаараа “Монгол бичиг”-т суралцаж байна

Ерөнхийлөгч цайны цагаараа “Монгол бичиг”-т суралцаж байна

71
0
battulga
Ерөнхийлөгч цайны цагаараа Монгол бичигт суралцаж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын захирамжаар ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн тамгын газрын ажилчид 15 хоногийн турш Монгол бичиг сурахаар болжээ.

15 хоногийн турш өдөр бүхэн ажлын цагаасаа нэг цагийн өмнө цугларч хичээллээд, цаашид бие даан сурах суурь мэдлэгтэй болох аж. 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар 2025 оноос төрийн албан хэргийг үндэсний бичгээрээ хөтөлж эхэлнэ гэж заасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тамгын газрын ажилчид нь ч суралцаж буй юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бичгийн хичээлээ цайны цагаар болон зав гарсан үедээ байнгын давтаж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here