Нүүр хуудас Нийгэм Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлож байсныг илрүүлжээ

Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлож байсныг илрүүлжээ

86
0

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвд олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Сэлэнгэ аймагт Ерөө гол дээр алт угааж байна” гэсэн мэдээлэл твиттер хэрэглэгч иргэнээс ирүүлсэн юм. Уг мэдээллийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байсан нь тогтоогджээ.

Тодруулбал, Бугант тосгоны харьяат иргэн Ш.Б, Б.Ө нар эксковатор ашиглан Ерөө голын мөсийг хуулан ухаж, гар аргаар үйлдвэрлэсэн алтны баяжмалтай шороо угаах төхөөрөмж ашиглан ашигт малтмал олборлолт явуулж байжээ.

Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг гарган шалгаж байгаа юм. Мөн Бугант тосгоны байгаль орчны хяналтын улсын байцаагчийг оролцуулан хэргийн газрын үзлэг хийж, байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээг гаргуулахаар аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here