Нүүр хуудас Нийгэм Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн нууцлаг үхэлд хэн буруутай вэ!

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн нууцлаг үхэлд хэн буруутай вэ!

568
0
chaminerdene
Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн нууцлаг үхэлд хэн буруутай вэ!

Загварт өөрийн өвөрмөц төрх, авьяас чадвараараа онцгойрч байсан залуухан бүсгүй нууцлаг байдлаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэрээр 10-р сарын 25-ны өдөр харамсалтайгаар амиа алдсан. Тус хэргээс хойш 20 гаруй хонож буй бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөгүй хэмээн тогтоогдсон тухай эх сурвалжууд дурдаж эхэллээ.

Шүүх шинжилгээний дүгнэлтийг ар гэрийнхэнд нь харуулалгүй шууд мөрдөн байцаагчид шилжүүлсэн гэх бөгөөд түүний ээж охиныхоо биед мэнгэ тавихаар ороход цогцост өөрчлөлт орсон байсан тухай ар гэрийнхэндээ ярьсан байна.

Мөн түүний ах Ч.Гэрэлхүү талийгаачийн найз залууг шалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд талийгаач найз залуугийнхаа тухай ар гэрийнхэндээ огт дурдаж байгаагүй аж.

Найз залуу нь хэвлэл мэдээллийнхэнд “Сэтгэл зүйчид хандаж, эм бичүүлж авсан. Сэтгэл санааны хямралтай байсан” хэмээн хэлсэн нь ар гэрийнхнийг нь хардлагыг төрүүлээд буй бөгөөд түүний ах энэхүү хэргийн талаар баримт цуглуулж буй ажээ.

Тэрээр энэхүү хэрэгт гурван этгээд хамааралтай хэмээн үзэж буйгаа ярилцлагынхаа үеэр дурдсан байх бөгөөд талийгаачийг энэ сарын 2-ны өдөр сүүлчийн замд нь үдсэн байна.

Ар гэрийнх нь зүгээс хүн хөлслөн хавтаст хэрэг нээн нотлох баримтууд цуглуулж буй бөгөөд хэргийг үнэн зөвөөр шийдэхэд туслах хэн бүхэнд нээлттэй гэдгээ мөн дурдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here