Нүүр хуудас Нийгэм Замбараагүй байршуулсан ЗАРЫН… Нийгэм Замбараагүй байршуулсан ЗАРЫН… Нийтлэгч Mongolia Today - 2018.01.11 392 0 Facebook Twitter Pinterest WhatsApp Замбараагүй байршуулсан ЗАРЫН... Замбараагүй байршуулсан ЗАРЫН САМБАР-уудыг цэгцэлнэ! Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ. Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна. Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах; Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх; Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах; Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах; Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах; Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах; Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт. Албадан буулгах гудамжуудад Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус орсон байна.