Нүүр хуудас Нийгэм Зам талбайн цасыг цэвэрлэж байна

Зам талбайн цасыг цэвэрлэж байна

127
0

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Өнөөдөр 10.00 цагийн байдлаар давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт, Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацав. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд 3 машин, явган хүний замын цэвэрлэгээнд бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here