Нүүр хуудас Нийгэм Зам тээврийн ослоос сэргийлж олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулна

Зам тээврийн ослоос сэргийлж олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулна

201
0
zamiin -osol
Зам тээврийн ослоос сэргийлж олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулна
~Зам тээврийн ослоос сэргийлж олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулна~

Зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний улмаас учрах хохирлын нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо, хатуу хучилттай авто замын урт зайлшгүй нөлөөлдөг юм байна.

Манай улсын хувьд 2010 онд 650 мянга орчим жолооч, 286 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2017 оны байдлаар жолоочийн тоо 1 сая 200 мянга орчим буюу 1,8 дахин, тээврийн хэрэгслийн тоо 3,1 дахин нэмэгджээ.

Харин гэмт хэрэг, ослын тоо 2014 оноос эхлэн буурах төлөв ажиглагдаж байна.

2018 оны эхний 6 сарын байдлаар нийслэлд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 24,7 хувиар буурсан бол нас барсан хүний тоо өмнөх оноос 28,1 хувиар өсч, гэмтсэн хүний тоо 19 хувиар тус тус буурсан статистик байна.

Тэгвэл нийслэлд 555 замын цагдаагийн эрх бүхий ажилтан байгаа нь шаардлагатай орон тооноос 2,6 дахин бага буюу нэг алба хаагч 3 хүний ажил үүргийг гүйцэтгэж байна. Зөвхөн нийслэлд 1450 замын цагдаагийн алба хаагч ажиллах шаардлагатай байгаа гэж холбогдох албаныхан хэллээ.

Сүүлийн жилүүдэд хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн хяналт тавих боломжгүй байдлыг үүсгэсэн.

Тиймээс хичээл, сургууль цуглах ачаалалтай үеийг жигдэртэл Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах чиглэлээр энэ сараас 10-р сарын нэгний өдрийг хүртэл 28 олон нийтийн цагдаа ажилуулахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here