Нүүр хуудас Нийгэм Зарим нутгаар цас орж, цасан шуурга…

Зарим нутгаар цас орж, цасан шуурга…

184
0
Зарим нутгаар цас орж, цасан шуурга...
Зарим нутгаар цас орж, цасан шуурга...
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Ойрын өдрүүдэд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.
Энэ сарын  7-нд зарим газраар, 8-нд төв,говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус,  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here