Нүүр хуудас Нийгэм Засгийн газар төрийн 516 үйлчилгээг “E-Mongolia” системд нэгтгэв

Засгийн газар төрийн 516 үйлчилгээг “E-Mongolia” системд нэгтгэв

35
0
e-mongolia-0
Засгийн газар төрийн 516 үйлчилгээг "E-Mongolia" системд нэгтгэв

Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна.

Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байна.

Нийслэлийн хувьд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд бүрэн шилжүүлээд байна. Цаашид Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр найман байгууллагын 20 үйлчилгээнээс гадна 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ. Өнөөдрийн байдлаар иргэд E-Mongolia системээс давхардсан тоогоор 1,6 сая үйлчилгээг цахимаар авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here