Нүүр хуудас Нийгэм Засгийн газрын байранд гал гарчээ

Засгийн газрын байранд гал гарчээ

200
0

Энэ сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах Засгийн газрын 11-р байранд гал гарчээ. Галын дуудлага өдөр 13.15 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн бүрэлдэхүүн барилгын хоёрдугаар давхарт узелийн өрөөний эд хогшил шатаж байсныг  шуурхай ажиллан, гал түймрийг унтраажээ.

Гал гарах үед барилгад 35 байгууллагын 200 орчим хүн ажиллаж байсныг угаартахаас сэргийлэн утаа гарсан бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here