Нүүр хуудас Нийгэм Засгийн газрын хуралдаанаар Ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлтийн журмуудыг баталлаа.

Засгийн газрын хуралдаанаар Ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлтийн журмуудыг баталлаа.

171
0

Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.

Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчиж байхаар боллоо.

Иргэд тухайн аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандаж хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм. Үнэ төлбөргүй зорчих цахим карт хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд дууссан үед нь сунгаж байхаар журамд тусгажээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт шаардлагатай протезийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан байгууллагатай гэрээтэй байгууллагаар хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэнэ.

Мөн ахмад настан жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газар амарч сувилуулан Засгийн газраас баталсан жишиг үнийн дагуу эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт эдэлж байх юм. Энэ нь магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан бол эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг  ахмад настанд 50, хүндэт донор, алдар цолтонд 100 хувиар олгохоор тусгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here