Нүүр хуудас Нийгэм Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

149
0

 

Өчигдөр 09.30 цагийн үед Баянзүрх дүүргийн I хорооны, Сансарын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарчээ. Галын дуудлага Нийслэлийн ОБЕГ-т 09.37 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие бүрэлдэхүүн яаралтай очиж, галыг унтраасан байна.

Гал гарах үед автобусанд 6-7 зорчигч үйлчлүүлж байсан бөгөөд аврагчдыг очиход зорчигчдыг буулгаж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсан байжээ.

Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан уг автобус “НЧБ” ХХК-ийнх бөгөөд БНСУ-д 2007 онд үйлдвэрлэж, манай улсад 2016 оны тавдугаар сард орж ирсэн аж.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Н.Нямхорлоогийн мэдээлснээр гал хөдөлгүүрийн хэсгээс гарч тархсан бөгөөд аврагчид 20 минутын дотор галыг бүрэн унтраасан байна.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here