Нүүр хуудас Нийгэм “ЗОХИСТОЙ АЖЛЫН БАЙР” өдөрлөг зохион байгуулагдлаа

“ЗОХИСТОЙ АЖЛЫН БАЙР” өдөрлөг зохион байгуулагдлаа

98
0
nalaih-duureg
"ЗОХИСТОЙ АЖЛЫН БАЙР" өдөрлөг зохион байгуулагдлаа

Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Налайх дүүргийн Татварын хэлтсийн 2018 онд Налайх дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үндсэн чиглэлийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтыг танилцуулах “Зохистой ажлын байр” өдөрлөгийг 2018 оны 11 дүгээр сар 13-нд зохион байгууллаа.

Өдөрлөгт Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, 7 хорооны Засаг дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.

Өдөрлөгт Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Налайх дүүргийн Татварын хэлтсийн 2018 онд Налайх дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үндсэн чиглэлийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтыг талаар хийсэн ажлаа танилцууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд албан хаагчдын ажлын өрөөг танилцуулж, хэлтсийн гадна талын тохижилт болон автомашины зогсоолыг танилцууллаа.

Мөн өдөрлөгийн үеэр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд шалгарсан шилдэг бүлгүүдтэй гэрээ байгуулж, санхүүжилтийн батламж гардуулж өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here