Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Нүүдэл суудал хийхэд таагүй өдөр

ЗУРХАЙ: Нүүдэл суудал хийхэд таагүй өдөр

1923
0
orniin-zurhai
Нүүдэл суудал хийхэд таагүй өдөр /2019-05-13/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 9. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр.

  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Төмөр

Наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал, өвчин өчүүхэн ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here