Нүүр хуудас Нийгэм 12 хүртэлх насны хүүхэд ХУРДАН МОРЬ унахгүй

12 хүртэлх насны хүүхэд ХУРДАН МОРЬ унахгүй

719
0
owliin-morin-uraldaan-2019
12 хүртэлх насны хүүхэд ХУРДАН МОРь унахгүй

Энэ оны тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаанд 12 нас хүрээгүй хүүхдээр морь унуулж, бага насны хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг сануулсан албан бичгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатараас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ.

Албан бичигт, “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор, өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон”-ыг сануулсан байна.

~12 хүртэлх насны хүүхэд ХУРДАН МОРь унахгүй~

Албан бичгийг ХНХ-ын сайд С.Чинзориг, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here