Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс доройтно

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс доройтно

24
0
orniin-zurhai
Сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс доройтно

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 17. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр.

  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Шороо

Наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал, өнгө зүс доройтно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here