Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хонь, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд сайн

ЗУРХАЙ: Хонь, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд сайн

29
0
orniin-zurhai
Хонь, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд сайн /2019-07-01/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 29. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here