Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн

66
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн /2019-0402/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 27. Ангараг гараг. Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here