Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал тохиромжгүй

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал тохиромжгүй

39
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 12. Сугар гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here