Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн үс үргээх болон үс засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Хүүхдийн үс үргээх болон үс засуулахад тохиромжгүй

84
0
orniin-zurhai
Хүүхдийн үс үргээх болон үс засуулахад тохиромжгүй /2019-03-07/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гураврдугаар сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 1. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.

  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Суудал: Хий

Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн үс үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here